card

Манай “ЖЭЙ” зочид буудалд тухлан морилохыг урьж байна.

Манай зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн, бизнес ангиллын зочид буудал юм.

Манай зочид буудал нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд Монгол улсын төрийн байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүд, түүхэн дурсгалт газрууд, музей, үзвэр үйлчилгээний газруудтай ойрхон элчингийн гудамжинд байрладаг.

Манайд тухлан буусан зочид өглөөний хоолыг үнэгүй зооглох боломжтой. Мөн зочдынхоо ая тухыг хангах үүднээс англи, хятад, япон, солонгос хэлтэй ажилтнуудыг ажиллуулж байна. Манайх хоногт

120 зочин хүлээн авч үйлчлэх боломжтой ба стандарт, апартмент, люкс ангиллын өрөөнүүдийг та бүхэндээ санал болгож байна.

Монголын эрс тэс, хүйтэн уур амьсгалд тохирсон шалны халаалттай, зочид өөрсдөө хоол хийх боломж бүхий гал тогооны иж бүрэн хэрэгслээр тоноглогдсон апартмент ангиллын өрөөгөөр үйлчлүүлснээр зочид та бүхэн сэтгэл хангалуун байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Манай зочид буудал нь апармент твин өрөө 8, апармент дабль өрөө 20, стандарт твин өрөө 21, стандарт дабль өрөө 16, стандарт трипл өрөө 5, Нийт 70 өрөөтэй.

Та бүхэн манай зочид буудлыг сонгон үйлчлүүлнэ үү.